Монголын гаалиар гарахад анхаарах зүйлс

7m3a6eie93qr0i1jknc10ocnqn

Монгол Улсын хил, гаалиар зорчихдоо иргэд Гаалийн тухай хууль, дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэлгүйгээс үүдэн хууль зөрчих, эрх нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй бий. Тиймээс зорчигчид хилээр нэвтрэхдээ анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.

• 15 сая төгрөг түүнээс дээш валют бэлнээр авч яваа тохиолдолд гаальд мэдүүлнэ
• Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, хэрэглэл, эд зүйлсийг хориглоно
• Сорьцгүй алт, мөнгө, үнэт эдлэлийг гаальд мэдүүлнэ
• Зорчигчийн аялалын хугацаанд хэрэглэхээс илүү тоо хэмжээтэй эм авч яваа бол гаальд мэдүүлнэ

• Байгалийн гаралтай түүхий эдийн дээж, амьтан ургамлын эд зүйлсийг гаальд мэдүүлнэ
• Түүх соёлын эд зүйлсийг тусгай зөвшөөрөлтэй нэвтрүүлнэ
• Галт зэвсэг, сумыг холбогдох зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ
• Биеэс тусдаа явуулсан ачаатай, гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол гаальд мэдүүлнэ.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …