Гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцохгүй

14670042815770b5791b6c5

УИХ-ын сонгуульд ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын энэ сарын 29-нд болно. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд оролцож саналаа өгөх боломжтой эсэх талаар багагүй сонирхож байгаа аж.

Тэгвэл Сонгуулийн тухай хуульд оны өмнөхөн өөрчлөлт оруулснаар энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгч, сонгох эрхээ эдлэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл 2012 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүдийг сонгосон учраас гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой байсан. Харин Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, үүнээс үүдэн гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсон юм.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …