“Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3-нд болно

“Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо болох гэж байна. Энэ наадмын үеэр Буриадын нэг өдөр -уламжлал ёс заншил, аман зохиолын хамтлагуудын уралдаан, Буриад ардын дууны тэмцээн, Буриад Үлгэрч, магтаал шүлгийн уралдаан, “Буриад Дангина” буюу гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болно.

fc799714aebad4927d3801297912b491_x3

Мөн Буриад ястны ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн үзэсгэлэн, Буриад хувцас, Уламжлалт ахуй соёл -Буриадын хувийн аж ахуйн эрхлэлтийн үлгэрчилсэн үзүүлбэр, Орчин үеийн зохиолын буриад дууны уралдаан, Буриадын яруу найргийн уралдаан, Эссэ бичлэгийн -богино хэмжээний өгүүллэгийн наадам, Монголын буриадын дуучдын буриад дууны клип зэрэг урлаг, соёлын уралдаан зохион байгуулах аж.

mnb.mn

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …