Хуурай арьсанд зориулсан маскнууд

Хуурай арьс нь бусад төрлийн арьснаас хамгийн их арчилгаа шаардлагатай байдаг. Гэтэл нүүрэндээ тохирох үнэтэй бүтээгдэхүүн тэр бүр авах боломж хүн бүхэнд байдаггүй. Тиймээс та бүхэнд гарын доорх материалаар “тэжээлийн маск” хийх хялбар аргыг хүргэж байна.

d16eea8a3f036ded4507b8791af8a74a

Зөгийн бал болон өндөгний маск:

1. Өндөгний цагааныг нь ялгаж саванд хийгээд хутгаарай. 2. Нэг цайны халбага зөгийн бал болон наран цэцгийн тос нэмж холино. 3. Нүүрээ цэвэрлэсний дараа нь маскаа тавиад 15 минут болгох хэрэгтэй. 4. Цаг болмогц бүлээн усаар угаагаарай.

Гадил болон тарагны маск: 1. Холигчинд 2 гадил, нэг хоолны халбага зөгийн бал болон тал аяга тараг хийгээрэй. 2. Ингээд бэлэн болмогц нь нүүрэн дээрээ тавиад хаттал нь буюу 20 минутын турш байлгах хэрэгтэй. 3. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Өргөст хэмх болон зуун настын маск: 1. Өргөст хэмхээ хальслах хэрэгтэй. 2. Доторх зөөлөн хэсгийг нь салгаарай. 3. Дараа нь холигчин дотор 2 хоолны халбага зуун настын хамт хийгээрэй. 4. Бэлэн болмогц нүүрэндээ түрхээп 30 минутын турш байлгаарай. 5. Маск хатсаны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.

Гадилтай маск: 1. 1ш гадил жимс сайтар нухна. 2. Дээрээс нь дусал лимоны шүүс, дусал оливын тос, ямар ч хамаагүй жижиг халбага тэжээлийн тос нэмж хутгана. 3. Нүүрэндээ түрхэж, 20мин байлгаад угаана.

Овьёос, үр тарианы маск: 1. 2-с 3а/х овьёосыг халуун сүү эсвэл цөцгийнд найруулна.  2. Бэлдсэн маскаа нүүрэндээ түрхээд 15 минутын дараа угаана. Энэхүү маскыг хуурайшиж холцруутсан, сайртсан арьсанд түрхвэл маш үр дүнтэй. 

Байцаатай маск: 1. Шинэхэн байцааны навчийг жижиглэж нухна. 2. Нухсан байцаагаа сүүнд чанаж болгоно. 3. Сайтар хөргөөд нүүр болон хүзүүндээ түрхэж 20мин болгоод бүлээн усаар угаана.

Тараг, өндөгтэй маск: 1. 2а/х тарганд 1а/х ургамлын тос нэмж сайтар хутга. 2. Дараа нь 1ш өндөгний шарын талыг холь. 3. Сайтар хутгасны дараа цэвэрлэсэн нүүрнийхээ арьсан дээр нимгэн түрхэнэ. 4. 20 минутын дараа бүлээн сүүгээр арчиж цэвэрлэнэ.

Аарцтай маск: 1. Аарц, тараг, оливын тос, луувангийн шүүс зэргийг бэлтгэнэ. 2. Бүх орцоо ижил хэмжээтэй хольж, сайтар хутгана. 3. Уруул болон, нүдний эргэн тойрныг үлдээгээд бусад хэсгээр жигд нимгэн түрхэнэ. 4. 20 минутын дараа салфеткаар арчиж, бүлээн усаар угаана.

Etoim.mn  

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …