Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.
Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүллээ. Үүний дагуу орон нутгийн онцгой байдлын албад сонгуулийн үеэр 18 завь, долоон бирвааз, сэлүүрт завь нэг, 23 автомашин ашиглахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.