Яндангийн утаа шүүгчийг энэ жилээс олгохгүй

p181gh00811glqo2e1u2m1t1l1g2k1 Нийслэлийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хорооллын айлуудын яндангийн утаа бүрдүүлдэг гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос   гаргасан байдаг.  Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллуудыг байршлаас нь хамааран хязгаарлалтын 3 бүс болгон хувааж, айл өрхүүдийг утаагүй зуух, боловсруулсан түлшээр хангах, эрчим хүчний үнээс хөнгөлөх зэргээр  хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 123 000 гаруй өрхийг түлшинд хэмнэлттэй утаагүй зуухаар хангаад байгаа бөгөөд энэ жилдээ багтаан нэмж 46 000 гаруй өрх айлыг утаагүй зуухаар хангахаар төлөвлөсөн байна. Мөн хязгаарлалтын бүсэд байгаа 2000 гаруй өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, усан халаалтын зуух олгосон бөгөөд  нэмж  20 000 орчим өрхөд олгох юм. Мөн  20 000 мянгаас доошгүй айл, өрхийг утаа шүүгчээр хангах зорилтыг нийслэлээс хэрэгжүүлэхээр зорьж эхний ээлжинд хязгаарлалтын нэгдүгээр бүс болох  Баянгол дүүргийн 3 дугаар  хорооны 1050  өрхөд яндангийн шүүлтүүр суурилуулсан юм. Гэвч хэрэглэгч айл өрхүүдээс  авсан санал асуулгаар  70 гаруй хувь нь шүүлтүүрийг цэвэрлэхэд хүндрэлтэй, арчилгаа ихтэй гэсэн шалтгаанаар хэрэглээгүй байна. Тиймээс энэхүү  яндангийн шүүлтүүрийг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж нийслэлийн удирдлагууд үзжээ.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …