Хүн бүрийн сонирхол харилцан адилгүй байдаг. Тиймдээ ч тэдний таашаах, дүргүйцэх зүйлс нь ч мөн маш өөр байдаг. Гэвч ихэнх хүмүүс, бүсгүйчүүдийн доорх үйлдэлд таагүй байр суурьтай байдаг учир, та бүхэн ч гэсэн эдгээрийг анхаараарай. Ингээд та бүхэндээ эмэгтэйчүүдийг хамгийн тааламжгүй, бүр бохир харагдуулдаг зүйлсийг танилцуулъя.
1. Хэтэрхий их нүүр будалт
Нүүрээ зөв сайхан будна гэдэг нь охид бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг сэргээж, тэдэнд эрч хүч, хүч чадлыг хайрладаг. Тиймээс ч өнөө үед нүүрээ сайхан буддаг охидууд их болсон. Сайны хажуугаар саар гэгчээр, зарим охид нүүрний будгаа хэтрүүлэн, шаазан ваар адил будах болсон. Хэтэрхий их нүүрээ будах нь эсрэгээрээ өөртөө итгэх итгэлд муугаар нөлөөлж ч болох юм. Тиймээс нүүр будаг, бүхий л зүйлсээ тааруулан, хэтрүүлэхгүй байх нь чухал ажээ.
Хэтэрхий их нүүр будалт
2. Хошуугаа цорвойлгох
Ихэнх охид бүсгүйчүүд зургаа авахуулахдаа өөрөө ч мэдэлгүй хошуугаа цорвойлгох гээд байдаг. Ийн “нугасны хошуу” гаргах нь эрчүүдэд таалагддаг хэмээн тэд боддог бол, харин ч эсрэгээрээ байдаг аж. Тиймээс зураг авахуулахдаа хөөрхөн, өхөөрдөм харагдахын тулд үргэлж хошуугаа цорвойлгоод байх нь тохиромжгүй юм шүү. Тэртэй тэргүй та яг байгаагаараа л үзэсгэлэнтэй шүү дээ.
Хошуугаа цорвойлгох
3. Хиймэл зүйлс
Хиймэл хумс, сормуус, биеийн хэсгүүд нь эмэгтэйчүүдийг тийм ч сайхан харагдуулдаггүй. Гэхдээ тэдгээр зүйлс нь өөрт нь асар их эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгдөг тохиолдолд буруутгах аргагүй юм. Хэдий тийм ч аливаа зүйлийн хэмжээ хязгаарыг тааруулан, аль болох натурал харагдах талаас нь будаж, хэрэглээрэй.
Хиймэл зүйлс
4. Хэт урт хумс
Бүсгүйчүүд хумсаа ургуулах, эсвэл хиймэл хумс хийлгэхийг илүүд үзэн урт, өнгөлөг хумсаараа гангарах дуртай. Урт, цэвэрхэн сайхан хумс нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг сэргээж, гарыг ч зөв хэлбэртэй харагдуулдаг. Гэвч хэт урт, өөртөө зохимжгүй хиймэл хумс нь эсрэгээрээ таныг онцгүй харагдуулна гэдгийг санаарай. Тэр ч бүү хэл залуус хэтэрхий тод будсан, нүдэнд ч тээртэй харагдах урт хумсанд дургүй байдаг гэнэ.
Хэт урт хумс
5. Их зурвас бичих
Эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа илүүтэй эрчүүдийн хайрыг булаадаг. Тиймдээ ч эрчүүд, бүхнээ ил гаргаад байдаггүй, маш нууцлаг хэрнээ, хайр татам байхад дуртай. Чөлөө завгүй зурвас илгээн, залгах нь тийм ч зохимжтой биш ажээ. Тиймээс та хайртай залуудаа хааяа ч олов хүлээлт үүсгэж, түрүүлж залгах, зурвас илгээхийг нь хүлээгээрэй.
Их зурвас бичих
6. Утасны аппликэйшнд донтох
Охид бүсгүйчүүд утасны камер, апплекэшн, гэх мэт зүйлсэд хэт ач холбогдол өгөн, донтох магадлал эрчүүдээс хавь илүү ажээ. Ийнхүү тэдгээр зүйлсэд дэндүү ихээр ач холбогдол өгөн, өдрийн туршид утсаараа оролдох нь эрчүүдэд тийм ч тааламжтай санагддаггүй байна. Тиймээс та хааяа ч гэсэн утсаа орхиод хайртай дотнын хүмүүстээ анхаарлаа хандуулаарай.
Утасны аппликэйшнд донтох
7. Хартай
Зарим бүсгүйчүүд дэндүү гэмээр хартай байдаг. Мэдээж овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ. Ингэх нь ихэвчлэн эрчүүдийн үнэнч биш туйлбаргүй зантай холбоотой байдаг бол, зарим бүсгүйчүүд зүгээр л харамлах сэтгэлээс ийнхүү утга учиргүй хардаж эхэлдэг ажээ.
Хартай
8. Өөрийгөө доошоо хийх
Зарим охид хайртай залуу, таалагддаг хөвгүүндээ маш өхөөрдөм, хүүхэд шиг гэнэн цайлган мэт харагдах гэж худлаа жүжиглэх, дүр эсгэх тохиолдлууд цөөнгүй. Тиймдээ ч энэ нь эсрэгээрээ тэдний дургүйг хүргэх гол шалтгаан болдог байна. Тиймээс та ямагт өөрийнхөөрөө байж, давтагдашгүй мөн чанараараа гоёорой.
Өөрийгөө доошоо хийх
9. Шөнийн клубд хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээнэ
Өнөө үед шөнийн цэнгээний газарт чөлөөт цагаа өнгөрөөж, наргидаг хүмүүс цөөнгүй болжээ. Найз нөхдөөрөө ажлын стрессээ тайлж, хөлсөө гартал бүжиглэхийг хүсэх нэгэн байхад өөр зорилготойгоор орох нэгэн ч цөөнгүй байдаг. Хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татахын тулд хэт чанга ярих, инээх, дургүй хүрмээр хиймэл аяглах, хэт их согтох, эсвэл бүр согтсон болж жүжиглэх зэрэг үйлдэл нь хүмүүсийн дургүйг хүргэж, таниас хөндийрч, жигших гол шалтгаан болдог.
Шөнийн клубд хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээнэ
10. Үргэлж селфи зургийг авдаг
Сүүлийн үед охид бүсгүйчүүдийг селфи зураггүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед хүсэх л юм бол өөрийгөө ямар л бол ямраар зурагжуулах боломжтой болсон. Тэр ч утгаараа зарим охид бүсгүйчүүд дэндүү их селфи авч, хүмүүсийг залхааж орхидог. Энэ нь тэднийг солиотой, утасны донтой, эсвэл бүр аальгүй нэгэн мэт харагдуулж, эрчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна.
Эх сурвалж: Ardchilal.mn