Сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолджээ

180786-11032016-1457663156-210842729-shar_us-702x336

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.29/ тус аймгийн Онцгой байдлын газар,  Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт  22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  тус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхрээний усанд тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагаар /2016.06.29/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг гэдэг газраас аймгийн төв орохоор явсан УАЗ-469 загварын 86-77 УБР улсын дугаартай автомашин Буянт голд суусан байна гэсэн дуудлагаар /2016.06.29/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  ажиллаж уснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн “Өнгөт” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас “Өнгөтийн гол” үерлэж Даланжаргалан сумын төв зам хаагдаж “Старекс” загварын автомашин голд суусан, голын 2 талд 21 автомашин, 68 хүн усанд боогдсон тухай дуудлагаар /2016.06.29/ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн албан хаагчид  ажиллаж “Старекс” загварын УБЖ-41-30 улсын дугаартай автомашиныг татан гаргаж, голын усыг татарсны дараагаар усанд боогдсон автомашин, зорчигчдын хөдөлгөөнийг эхлүүлэн зохион байгуулан ажилласан.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас иргэн А-гийн гэр, мал “Верна” загварын автомашин усанд урссан, мөн тус багийн “Мараатын-Ам” гэдэг газар 3 айл өрх усанд автсан тухай дуудлагаар /2016.06.29/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж “Верна” загварын  автомашиныг татан гаргаж, усанд боогдсон айл өрхүүдийг хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 14 аймгийн 14 суманд 14 удаа, нийслэлийн 5 дүүрэгт 7 удаа тохиолдсон. 7 хүнийг аварч, 21 хүн нас барсан. 2016.06.30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 2, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Завхан аймгийн Алдархаан суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Онцгой байдлын ерөнхий газар 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …