Хавар болохоор гоо сайхан алдагдаж , нэг л биш болж эхэлдэг. Үсээ хэрхэн арчлах талаар толгойгоо гашилгах хэрэггүй болсон шүү. Итгэмээргүй хэдэн зүйлийг та бүхэндээ хүргэе.
1. Пиво
Тиймээ чи зөв уншсан. Пиво чиний үсийг зөөлрүүлэн гайхалтай сайхан болгох болно. 1 шилтэй пивоор угаагаад үзээрэй. Дараа нь усаар сайтар зайлах нь зүйтэй. Тэгэхгүй бол үнэр нь салахад хэцүү шүү.
2. Өндөг
Үсэндээ өндөгний маск тавиарай. Өндөг нь үсэнд чинь тэжээл өгөх болно. Бага зэрэг оливын тостой холиод хуйхандаа түрхээрэй. 10-15 мин байлгасны дараа сайтар угаах хэрэгтэй.
3. Муудсан майонез
Хугацаа нь дууссан майонезыг угандаа түрхэн 10-20 мин байлгаарай. Тэжээл өгөн хаг багасгах болно. Хуурай үстэй хүн түрхвэл дажгүй санагдсан. Тослог үсэнд өндөг түрхэх нь зөв.
4. Халгай
Итгэмээргүй гэхэд хэцүү л юм. Гэхдээ охиддоо хэрэгтэй байх гэж бодлоо. Мэдээж хүн бүрийн мэддэгээр халгай нь үсний ургалтыг сайжруулдаг. Гадуур маш их зарагдаж байна лээ шүү. Шинэхэн халгай аван нухаад үсэндээ түрхэх , усанд хийн 5,6 цаг байлгасны дараа үсээ зайлаарай.
Эх сурвалж: Soronz.mn