Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

1abc6aa26acbdffa955b3148b7ea2986

Барилгын өндөр давхараас хүн унах гэж байна гэсэн дуудлагийн  дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг.  Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход 2 настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 10 хороо 48 дугаар байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна гэсэн дуудлагын дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг очиход 5-11 насны 3 хүүхэд хараа хяналтүй цахилгаан шатанд 1 цаг орчим гацсан байсныг гаргасан байна.

Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж  бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …