Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирлоо

ways

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Зам тээврийн осолд өртсөн сургуулийн өмнөх насны хүүхэд 1, сургуулийн насны хүүхэд 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны 12-р байрны зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа тоглож байсан 6 настай Д, 3 настай Э нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн.
2. БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн замд T.Lucida маркийн автомашины жолооч Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үхэр туугаад явж байсан явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд үхэр дайрсан.

Хөдөө орон нутагт:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт засмал зам дээр Hyundai Sonata-6 маркийн автомашины жолооч Б нь ачааны Hongyan маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Б, Э нарын 2 хүн нас барсан хэрэг гарчээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …