Өнгөрсөн жилийн 8 дугаар сард Өмнөд Солонгос Улсын Канвонду аймгийн Чүнчон хотын гүүрний засварын ажлыг гүйцэтгэж байсан 2 Монгол ажилчин гүүрнээс доош 10 метрийн өндрөөс нуурын усанд унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэргийг шүүх хурлын шийдвэр гарлаа. Ноднин жилийн 8 дугаар сарын 4-ны өдрийн өглөөний 8 цаг 25 минутад Чүнчон хотын Увол гүүрний засварын ажлыг хийж байсан Монгол улсын иргэн Л /30 настай/, M /42 настай/ нар 10 метрийн өндрөөс доош усанд унаж, Л усанд унасан даруйдаа, М ослоос хэдэн цагийн дараа нас барсан байсныг олсон байна. Тухайн үед 2 монгол ажилчин нь гүүр төмөр хашааг холбосон 10 метрийн урттай хөлний гишгүүрийн тавцангаас барилгын эд материалыг зөөвөрлөж байх явцад осолдсон юм. Ослын улмаас гүүрний ажлыг хариуцаж ажилласан Иму /53 на/с, даамал Кан му /45 нас/, Жон Му /51 нас/ , Че Му /50 нас/, албаны ажилтан /41 нас/ нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгчийн шийдвэрээр ажлын хариуцлага алдаж, алдаа гаргасан ажил хариуцагч Иму, Жон нарт 6 сар хорих ял , даамал Канд 4 сарын хорих ял оноосон байна.
Түүнчлэн эдгээр 4 хүмүүст эрүүгийн хуулийн 1 жилийн тэнсэн харгалзах ялыг оноож, албаны ажилтанд 5 сая төгрөгийн мөнгөн торгуулийг оногдуулсан байна. Шүүхийн шийдвэрийн хүрээнд ажлын байранд аюул учруулах эд юмсыг зайлуулах, гишгүүрийн тавцанг шалгаагүй болохыг илрүүлж тогтоожээ. Ажлын байрны аюулгүй ажиллагааны сургалт явуулаагүй, ажилчид аваарын хантаазаа тайлсан байдал зэргээс үзвэл аюултай орчинд ажилласан байдал тогтоогдсон бөгөөд түүгээр ч зогсохгүй ажлын тавцан гишгүүрийг холбосон төмрийг хуучирсан эдийг ашигласан байсныг тогтоожээ. Албаны ажилтаны хувьд тавцан гишгүүрийг зураг төслийн дагуу угсарсан эсэхийг хянаж шалгаагүй зэргээр барилгын даамал ажилдаа хайхрамжгүй сул хандсан нь илэрчээ.
Тиймээс барилгын талбарт аюулгүй ажиллагаа хангалтгүйн улмаас гишгүүрийн тавцан тасарч Монгол 2 ажилчны амь нас эрсэдсэн юм. Ослоос хойш аврах ажиллагаанд завь бэлэн байгаагүйн улмаас амь насаа алдах гол шалтгаан болж, ажлын алдаа хариуцлага алдсаныг шүүх бүрэлдэхүүний өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Шүүхийн дарга нь 2 ажилчны амь насаа алдсан хэрэгт гүн эмгэнэл илэрхийлж байгааг дурдан харамслаа илэрхийлсэн, талийгаачийн ар гэрийнхэнтэй харилцан тохиролцож, хуулийн өмнө ял шийтгэл хүлээлгэхгүй гэсэн саналыг нэгтгэн шийдвэрлэж ял шийтгэлийг оноож шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Mglradio.com