Бурхан хулгайлсан хэрэгтнүүдэд 10 жилийн ял оноолоо

b1jid05p46l2nbjuck4q3vcak

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” музейгээс “2014 оны 05 дугаар сарын18-19-нд шилжих шөнө 7 ширхэг бурхан хулгайд алдагдсан” гэмт хэрэг гарсан. Уг хэргийг хоёр жилийн хугацаанд шалгаж, Хархорин сум дахь сум дундын шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.
Хэрэгт тус сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т, Д, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Сум дундын шүүхээс шүүгдэгч Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …