Хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдийн дансанд хэзээ орох вэ

14676026615779d6e56f3d0

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн сараас эхлэн банканд хандаж мөнгөө авч эхэлсэн.

Тодруулбал, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө  хоёр хувааж авсан. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр дансанд нь орох ёстой боловч одоогийн байдлаар ороогүй байгаа талаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан зарим иргэд мэдээллээ.

Мөн цахим ертөнцөд “Сонгууль дууссан учраас үлдсэн 100 мянга нь орохгүй юм байхдаа” гэсэн постууд олноор нийтлэгдсээр байна. Энэ талаар бид Төрийн банкнаас тодруулахад, “Хувьцааны мөнгө орж ирээгүй байгаа. Хэзээ орохыг нь мэдэхгүй байна” гэсэн юм. Ямартай ч хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна.

Т.Гэрэл

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …