Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг үүрэгдэв

1467682567577b0f07bdbfe

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо. Энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон хэлэв. Ц.Оюунбаатар хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон хөтөлбөрийг уяач наадамчдад танилцуулах уралдааны цагийн хуваарийг баримтлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрбээр “хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй” гэв. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болох ажээ.

Zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …