Дэлхийн хамгийн ой сайтай хүү эх орондоо ирлээ

1.

Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах 3 дахь удаагийн халз тулаан Америкийн Сан Диего хотод 2016 оны 6 дугаар сарын 24-26-ны хооронд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн хамгийн өндөр чансаатай 24 тамирчин оролцсоноос Монгол Улсын 4 шилдэг тамирчин, дасгалжуулагч багш Баасандоржийн хамт оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.

Энэ тэмцээнд Дэлхийн чансааны номер 1 Жонс Маллов/Герман/, номер 2 Борис Конрад/Герман/, номер 3 Симон Рейнхард/Герман/, номер 4 Алекс Мюллэн/Америк/ нар оролцсон ширүүн тулаан болжээ.

Хамгийн их шуугиан тарьсан ирээдүйтэй тамирчнаар 2015 оны Дэлхийн өсвөрийн аварга, дэлхийн 5 рекордыг эзэмшигч Эрдэнэсайханы Пүрэвжав тодорчээ. Учир нь тэр шилдэг 16-т Дэлхийн чансааны номер 2, 2016 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Германы тамирчин Борис Конрадыг 4:1-р буулган авч, шилдэг 8-т Дэлхийн чансааны номер 4,  Америкийн тамирчин Алекс Мюллэнийг 4:3-р, шилдэг 4-т Дэлхийн чансааны номер 1, 2016 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Германы тамирчин Жонс Малловыг 4:0-р ялан дэлхийн өндөр чансаатай тамирчдыг ээлж дараалан буулган авч ой тогтоолтын бүх мэргэжилтнүүдийг алмайрууллаа.

Ийнхүү Э.Пүрэвжав хүү дэлхийн чансааны эхний 4-т жагсдаг тамирчидтай бүгдтэй нь хүч сорьсноос Германы тамирчин, Дэлхийн чансааны 3-т жагсдаг Симон Рейнхардтай аваргын төлөө өрсөлдөн хэлний мэдлэг дутагдсанаас болж ялагдлан 2 дугаар байрт шалгарлаа хэмээн Дэлхийн мэргэжилтнүүд үнэлж байна.

2

Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …