Энэ сарын 14-17-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана

1464743455574e361f2c7a4

Үндэсний их баяр наадмын амралт энэ сарын 9-өөс 18-ны хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан, баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан.

Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад, “Манайхаас тийм мэдээлэл өгөөгүй. Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэх, үйлчлэхгүй талаар тодорхой шийдвэр, захирамж гараагүй байгаа. Тодорхой болохоор нь албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.

Харин албан бус эх сурвалжын мэдээлснээр энэ сарын 10-13 ны хооронд буюу баяр наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 14-17-ны хооронд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон гэсэн юм.

Т.Гэрэл

Zaluu.com

Санал болгох мэдээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. …