Жүжигчин Амраа ялалтын СИМВОЛ боллоо

1467701309_20

Ардын нам үнэмлэхүй яллаа. УИХ-д 65 суудал, НИТХ-д 34 суудал авч илүүрхэв. 21 аймгаас 20 аймгийн ИТХ-д ялалт байгуулж, улс даяар ялалтын уухайн түрлэг болж байна. Энэ ялалт бол ардчилсан намд гомдсон ард түмний уур хилэнгийн илрэл мөн. Дарга нарын тансаглал, луйвар, авлига, эдийн засгийн уналт, улс төрийн урвалт, засгийн тогтворгүй байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл гээд ёстой л муу төрөөс харж болох муухай бүхнийг ардчилсан намын лидерүүд өнгөрсөн дөрвөн жилд “амжиж” үзүүлсэн дээ. Энэ бүхнийг ард түмэнд хамгийн тод, хамгийн ойлгомжтой хэлж өгсөн хүн бол жүжигчин Амарсайхан. Түүний цуврал шторк ардчиллын нэр барьсан луйварчдын багийг хуулж, ёстой л загатнасан газар маажих шиг болсон. Ингэснээрээ Амраа сонгуулийн ялалтын СИМВОЛ болж алдаршив. МАН-ын пиарчид түүнийг сонгуулийн кампанит ажилдаа ашигласан нь ч энэ цаг үеийн хамгийн оновчтой шийдэл боллоо.

Д.Билгүүн

Эх сурвалж: Zone.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …