Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа

go3-666x336

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna”  маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

go1

Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлийн хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн “Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna”  маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.

go2

Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …