Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2016.07.07.Пүрэв гараг/ 15 цаг 25 минутад 69.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалалгүй гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай тогтоол гаргадаг. Энэ дагуу нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Г.Мөнхцэцэг, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Үүний дараа Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг 87.7 хувийн саналаар дэмжсэнээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
Монгол Улсын Их Хурлын Байнгын
хорооны бүрэлдэхүүн
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
1.Төмөрбаатарын Аюурсайхан
2.Октябрийн Баасанхүү
3.Сүхбаатарын Батболд
4.Лувсанвандангийн Болд
5.Гомбожавын Занданшатар
6.Данзангийн Лүндээжанцан
7.Батсүхийн Наранхүү
8.Хишгээгийн Нямбаатар
9.Наваан-Юндэнгийн Оюундарь
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Ядамсүрэнгийн Санжмятав
12.Отгонбилэгийн Содбилэг
13.Ганзоригийн Тэмүүлэн
14.Агваанлувсангийн Ундраа
15.Цэдэнбалын Цогзолмаа
16.Дамдины Цогтбаатар
17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18.Жадамбын Энхбаяр
19.Нямаагийн Энхболд
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
1.Хавдисламын Баделхан
2.Батжаргалын Батзориг
3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
4.Жадамбын Бат-Эрдэнэ
5.Хаянгаагийн Болорчулуун
6.Цэдэнгийн Гарамжав
7.Самандын Жавхлан
8.Лхагвын Мөнхбаатар
9.Гомпилдоогийн Мөнхцэцэг
10.Дакейн Мурат
11.Ядамсүрэнгийн Санжмятав
12.Батсүхийн Саранчимэг
13.Янгугийн Содбаатар
14.Гомбожайн Солтан
15.Агваансамдангийн Сүхбат
16.Ганзоригийн Тэмүүлэн
17.Дэндэвийн Тэрбишдагва
18.Лхагваагийн Элдэв-Очир
19.Дондогдоржийн Эрдэнэбат
3/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хороо:
1.Октябрийн Баасанхүү
2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
3.Баагаагийн Баттөмөр
4.Магваны Билэгт
5.Даваагийн Ганболд
6.Дорждугарын Гантулга
7.Самандын Жавхлан
8.Нямтайширын Номтойбаяр
9.Мөнхөөгийн Оюунчимэг
10.Ядамсүрэнгийн Санжмятав
11.Даваажанцангийн Сарангэрэл
12.Батсүхийн Саранчимэг
13.Агваанлувсангийн Ундраа
14.Ням-Осорын Учрал
15.Цэдэнбалын Цогзолмаа
16.Содномын Чинзориг
17.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
18.Өлзийсайханы Энхтүвшин
19.Содномзундуйн Эрдэнэ
4/Өргөдлийн байнгын хороо:
1.Намсрайн Амарзаяа
2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
3.Магваны Билэгт
4.Дорждугарын Гантулга
5.Цэдэнгийн Гарамжав
6.Дорждамбын Дамба-Очир
7.Гомбожавын Занданшатар
8.Гомпилдоогийн Мөнхцэцэг
9.Дакейн Мурат
10.Мөнхөөгийн Оюунчимэг
11.Бөхчулууны Пүрэвдорж
12.Шатарбалын Раднаасэд
13.Даваажанцангийн Сарангэрэл
14.Гомбожайн Солтан
15.Агваансамдангийн Сүхбат
16.Дуламдоржийн Тогтохсүрэн
17.Намсрайн Цэрэнбат
18.Бямбасүрэнгийн Энх-Амгалан
19.Лувсангийн Энхболд
5/Төрийн байгуулалтын байнгын хороо:
1.Октябрийн Баасанхүү
2.Жалбасүрэнгийн Батзандан
3.Батжаргалын Батзориг
4.Болдын Жавхлан
5.Данзангийн Лүндээжанцан
6.Жамъянгийн Мөнхбат
7.Цэндийн Мөнх-Оргил
8.Батсүхийн Наранхүү
9.Дуламсүрэнгийн Оюунхорол
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Отгонбилэгийн Содбилэг
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Батбаярын Ундармаа
14.Дамдины Хаянхярваа
15.Намсрайн Цэрэнбат
16.Миеэгомбын Энхболд
17.Нямаагийн Энхболд
18.Дондогдоржийн Эрдэнэбат
19.Жаргалтулгын Эрдэнэбат
6/Төсвийн байнгын хороо:
1.Намсрайн Амарзаяа
2.Хавдисламын Баделхан
3.Жалбасүрэнгийн Батзандан
4.Отгоогийн Батнасан
5.Баагаагийн Баттөмөр
6.Цэрэнпилийн Даваасүрэн
7.Жамъянгийн Мөнхбат
8.Загдхүүгийн Нарантуяа
9. Батсүхийн Наранхүү
10.Нямтайширын Номтойбаяр
11.Цэндийн Нямдорж
12.Дуламсүрэнгийн Оюунхорол
13.Дуламдоржийн Тогтохсүрэн
14.Чүлтэмийн Улаан
15.Чимэдийн Хүрэлбаатар
16.Баттогтохын Чойжилсүрэн
17.Жадамбын Энхбаяр
18.Өлзийсайханы Энхтүвшин
19.Содномзундуйн Эрдэнэ
7/Хууль зүйн байнгын хороо:
1.Жалбасүрэнгийн Батзандан
2.Отгоогийн Батнасан
3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
4.Лувсанвандангийн Болд
5.Жамбалын Ганбаатар
6.Даваагийн Ганболд
7.Борхүүгийн Дэлгэрсайхан
8.Лхагвын Мөнхбаатар
9.Цэндийн Мөнх-Оргил
10.Хишгээгийн Нямбаатар
11.Цэндийн Нямдорж
12.Наваан-Юндэнгийн Оюундарь
13.Бөхчулууны Пүрэвдорж
14.Шатарбалын Раднаасэд
15.Ням-Осорын Учрал
16.Дамдины Цогтбаатар
17.Баттогтохын Чойжилсүрэн
18.Лувсангийн Энхболд
19.Содномзундуйн Эрдэнэ
8/Эдийн засгийн байнгын хороо:
1.Төмөрбаатарын Аюурсайхан
2.Жадамбын Бат-Эрдэнэ
3.Лувсанвандангийн Болд
4.Хаянгаагийн Болорчулуун
5.Сандагийн Бямбацогт
6.Жамбалын Ганбаатар
7.Цэрэнпилийн Даваасүрэн
8.Дорждамбын Дамба-Очир
9.Борхүүгийн Дэлгэрсайхан
10.Болдын Жавхлан
11.Загдхүүгийн Нарантуяа
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Дэндэвийн Тэрбишдагва
14.Батбаярын Ундармаа
15.Чимэдийн Хүрэлбаатар
16.Содномын Чинзориг
17.Лхагваагийн Элдэв-Очир
18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
19.Дондогдоржийн Эрдэнэбат
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс