Засгийн газарт иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал хүргүүлнэ

1467950579_527-146794603830.jpg_0

МҮЭХ-ноос УИХ болон Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр 7 зүйл бүхий санал хүргүүлэх болжээ.
2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө МҮЭХ-ноос нам, эвслүүдэд “Иргэдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүлжээ. Үүнийг нь нам эвслийн бүлгүүд хүлээн авч, өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Энэ удаагийн сонгуульд дийлэнх олонхын суудал авсан МАН ч мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан тул эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой алхам хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Тэрбээр, “Энэ оны эхний 5 сарын сарын байдлаар улсын төсвийн алдагдал 877 тэрбум төгрөгт хүрсэн. Иргэдийн орлого буурснаас эдийн засгийн эргэлт унаж, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Энэ оны нэгдүгээр улиралд ядуурлын түвшин 21.6 хувь, ажилгүйдэл11.6 хувьд хүрлээ.
Тиймээс олонх болсон нам нэн даруй Засгийн газраа байгуулж, төрийн үйл ажиллагааг тогтортой урагшлуулах хэрэгтэй байна. Бид Засгийн газар байгуулагдах үед саналаа хүргүүлэх болно” хэмээгээд МҮЭХ-ноос хүргүүлэх саналаа танилцуулав.
Уг саналд, Хямралын үед цомхотгол хийхгүй байх бодлого баримталж, төрийн үйлчилгээний албан хаагчдыг улс төрийн үзэл баримтлал, намаар нь ялгаж ажлаас халахгүй байх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгийн улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр тусгажээ.
Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалах, төгрөгийн худалдан авах чадвар, чадварыг хадгалах зорилгоор “Үнэ бүрдэлтийн тухай хууль” боловсруулж батлах, дэлхийн зах зээл дэхь газрын тосны үнийн бууралтыг харгалзан дотоодын шатахууны үнийг бууруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …