Мянгат малчины хуушуур

Ийм нэртэй хуушуур брэнд гаргах санаатай нэлээн хөдөлмөрлөлөө. Хуушуурын зах зээл, эрэлт нийлүүлэлтийг судлахад хоёр ч наадмыг зориуллаа. Тэгээд ер нь жор тун, маркетинг борлуулалтаа бэлэн болголоо. Үүнээс цааш доорх танилцуулгыг уншаад энэ маань ямар их онцлогтой хуушуур болохыг амтлахаасаа өмнө мэдэрч, жавьжны тань шүлс асгарах болно гэдэгт итгэлтэй байна.

sidhkdejjsms0pu5hgnaqblp

Итгэл төгс хэлэхэд Баялаг хуушуур, Ээжийн хуушуур Эмээгийн хуушуур, Хольцоогүй хуушуур, Халиартай хуушуур зэрэгтэй өрсөлдөх төдийгүй тасархай илүүрхэнэ.

За ингээд хуушуураа товч рекламдья даа. Юун түрүүн яг мянгат малчины сүргээс махыг нь татаж авчруулах юм. Амталгааны тухайд бол хүлээн  зөвшөөрөгдсөн бүх хуушуурын нандин жоруудыг авч шингээсэн. Машинаар бол “570” хуушуур болох юм даа.

Энэ хуушуурандаа зориулж “Мянгат малчдын хуушуурын холбоо” байгуулсан ба брэнд хуушуурынхаа патентыг энэ холбоонд харьялауулах тул махыг болт язартал чихсэн байх юм. Одоо манай наадмын практикт 1 ширхэг хуушуурт: машиндсан буюу гараар татсан мах 70-100 ордог бол манай мянгат малчины хуушуурт 100-150 грамм мах орно.   Мөн нэг ширхэг хуушуур авсан ч хэрчим хонины сүүл дагалдах юм. Хуйцааны шөлөн дээр сүүлний хэрчим заавал ирдэгтэй адил.

За үүгээр наадмын бяцхан наргиа өндөрлөлөө. Мянгат малчины хуушуур маань одоохондоо төслийн хэмжээнд явж байгаа юм. Энэ жилдээ амжиж АСЕМ-ыханд амтлуулах санал өгсөнийг Ерөнхийлөгч дэмжсэн байгаа. Харин дараагийн наадмаар төв цэнгэлдэхийн талбайд ганц гүйлгээтэй хуушуур нь байх болно гэдгийг амлая.

Наргиан дунд үг дайхад наадмын хуушуур яагаад амттай байдгийг наадамчид хэлж чадах байх. Харин зарим гэр асарт хуушуурын нь жин хасагдаад байдгыг “хушуурчид” бас халшрахгүй асууж байх ёстой шүү. Махны үнэ бараг өсөөгүй энэ жилийн хуушуурын нүнжиг амт, орц харьцаа улам нэмэгдэх хүлээлт байна шүү.

Ам доллар өссөн ч айрагны үнэ  бараг өссөнгүй. Хуушуур ч жингээ барьж бас үнэ нь багаахан хямдрана гэж наадамчид таамаг гаргаж байна.

Ингээд авсан хүн нь эргэж гүйгээстэй, амталсан олон магтаал дүүрэн, 3 хоногт цөм хийсэн орлоготой дэлгэр сайхан наадахыг хуушуурын багийнханд ерөөе.

Хотол Монголоороо цэлгэр жаргалтай наадацгаая.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …