“Монгол хуушуур” фестиваль өнөөдөр болно

d234c731b4394ab35cc7b475ecd0ba2465808fc7Наадмын талбайд өнөөдөр “Монгол хуушуур 2016” фестиваль зохион байгуулна.Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилтыг тавиад буй “Монгол хуушуур -2016” фестивалийг  Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр зохион байгуулах юм.

Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран зохион байгуулахаар болсон байна.

Фестивалийн үеэр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн өвөрмөц хуушуур, хамгийн амттай хуушуур, хамгийн цэмцгэр асар гэсэн гурван номинацад тус бүр хоёр байгууллага, иргэнийг шалгаруулж  шагнал гардуулах аж.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …