Ц.Элбэгдорж: 9 хөлт цагаан тугаа тойрч, дэвэх юм сан гэж боддог байсан

dbd27fd634d13fc0e6350095c3dfe1c9Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгсөн юм. Тэрээр наадмын нээлтийн ёслолын үеэр Есөн хөлт цагаан тугаа тойрч, дэвсэн. Харин энэ талаар ярилцлага өгөх үеэрээ тайлбарлалаа.

Тэрээр “Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай дээр очоод сураа харвачихдаг. Харин бөхийн талбай дээр очоод ямар бөхчүүдтэй барилдалтай ч биш. Дэмий гэж боддог байсан. Үгээ хэлчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрно гэж хэнд ч хэлээгүй. Бэлдээгүй. Ямартай ч дэвчихээд буцаж явахад манай дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бүр үнэхээр их сэтгэл хөдөллөө, огшлоо” гэсээр угтсан” гэлээ.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …