Улаанбаатар хотод АСЕМ өндөр дээд хэмжээний 11 дэхь уулзалт зохион байгуулагдах өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулаж эхэлсэн байгаа.
Үүний дагуу өнөөдрөөс хлэн 4 хоног тэгш сондгойгоор нь хязгаарлалт хийх ажээ.
Тодруулбал, энэ сарын 14, 16 ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн. 15, 17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.
ugluu.mn