АСЕМ-ын хамгаалалтанд 5000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллалаа

13734832_1199624013421584_212254475_n

Цагдаагийн Ерөнхий газраас АСЕМ-ын хэрхэн ажилласан тухай дөнгөж сая мэдээлэл хийлээ. АСЕМ-ын 11 дэх хурал болон түүний дагалдах 9 хуралд цагдаагийн албан байгууллага хамгаалалтанд ажиллалаа. Мөн тус хурлын үеэр таван улсын зочид, төлөөлөгчдийн албан ёсны айлчлал тохиосон бөгөөд энэ бүгдэд хамгаалалтанд гарч ажилласан байна. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага 7 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд нийт гэмт хэрэг зөрчлийн 7083 дуудлага хүлээн авч, шалгасан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 үйлдлийг илрүүлж, 3 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Энэ хугацаанд согтуугаар автомашин жолоодож, зөрчил гаргасан 674 хүнийг саатуулж, захиргааны арга хэмжээ авчээ. Ази Европын дээд хэмжээний 11 дэх уулзалтын хамгаалалтанд цагдаагийн байгууллагын 5000 гаруй албан хаагч ажилласан байна.

Г.Нараа

Ugluu-logo-7

 

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …