Хоол хурдан шингээх амтат ундаа бэлдэцгээе

Кивины ундаа
f9298c82663e7b77big
Мах ихтэй хоолны дараа уухад тун таатай хоол хурдан шингээдэг коктейль. Урд нь жүржийн жүүс хийдэг байсан энэ удаад гэрт бэлэн байгаагүй тул хан боргоцойтой фанта хийсэн ялгаагүй л гоё болж байна.
Орц:
-Киви 2 ширхэг
-Лимон 1/4
-Хан боргоцойн фанта 30 мл (хэрвээ гэрт тань жүрж байвал шүүсийг нь шахаад эсвэл бэлэн жүржийн жүүс хийсэн ч болно)
-Мөс 8 ширхэг
Хийх арга:
Кивиг хальслаад голын хатуу цагаан хэсгийг нь аваад жижиглэн хэрчээд лимоны шүүсийг шахаж хийгээд блендэрдэнэ. Дээр нь мөс болон фанта хийж мөсийг бутартал дахин блендэрдээд л бэлэн боллоо. Бүх орцоо нилүүлээд 1 блендэрдсэн ч болно. Энэ орцоор 400 мл коктейль гарна. Өөрсдийн хүсэлд нийцүүлэн лимон, мөс, ундаа, жүүсний хэмжээг нэмэгдүүлж болно
Тарвасны ундаа
bc5b0c5899adc778big
Халуун зуны сэрүүцүүлэгч, хурц хүнд хоолны даруулга ийм байвал сайхан шүү дээ.
Орц:
-Тарвас
-Мөс
-Элсэн чихэр
Хийх арга:
Тарвасаа яс болон хальснаас нь салгаж цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчээд блендэрдэнэ. Дээр нь мөс болон өөрсдийн амталгаанд тохируулж элсэн чихэрээ тааруулаад мөсөө бутартал дахин блендэрдээд л бэлэн боллоо. 1 стаканд 6-8 ширхэг мөс гэж тооцоолж хийхэд сайхан таардаг. Энэ 400 мл ундаанд нийт 8 ширхэг мөс, 2 ц/х элсэн чихэр, 1 аяга овоолсон хэрчсэн тарвас орсон. Тарвасны амт хэр байгаагаас мөн тухайн хүний хэр чихэрлэг уухаас шалтгаалж элсэн чихэрний орц янз бүр байна. Хийхэд хялбар амттай тарвасны ундааг заавал туршиж үзээрэй.
Эх сурвалж: U CooK 4 U хуудасны постоос

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …