Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан бол энэ жил 1000 оюутан энэ хөтөлбөрт хамрагдан хээрийн бэлтгэл сургуулилтандаа гараад байгаа юм.
Энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Тодруулбал, орон нутагт Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн сургалтаа явуулж байгаа юм. Дорнод аймгийн оюутан цэргүүд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид байрлан цэргийн эрдэм мэдлэгээс суралцаж байна. Суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгаа талаар тус ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр онцлов.
Батлан хамгаалах яам