S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж илгээлээ

Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ.

DSC_5551-702x336

Улмаар иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байна. Тухайлбал, “Сайхан бүхэн санааных” сайн үйлсийн аяны хүрээнд “Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлалаа.

DSC_5535

Тэд тусламжийн бараа материалаа өчигдөр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн юм.

DSC_5586

DSC_5592

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …