Голын уснаас дахин хоёр иргэний амь насыг аварлаа

Untitled-2-1-702x336Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийлээ.

Тус хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан  живж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт хүлээлгэн өгөв.

Голын  усны төвшин ихэсч үерийн аюултай түвшинд хүрсэн, ойрын өдрүүдэд  халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байхыг анхааруулж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …