Тарваган тахлын вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдана

-06052015-1430904312-1918222338-vaktsin

ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Энэхүү вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа очиж хийлгэнэ үү.

ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Саяхан л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн “Зоонозын өвчин судлалын төв” ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд тарваганы нэг зэм үхдэлээс тахлын үүсгэгч илэрсэн нь тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг харуулж байгаа юм.

Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, мөн эмчилгээний журмаар түүхийгээр нь идэхгүй байхыг  анхааруулж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …