Баян-өлгий аймагт “Сод Монгол” групп 21 гэр хандивлалаа

9X1A7331-702x336

Баян -өлгий аймагт  болсон үерийн улмаас  иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын “топ-100” компанийн нэг болох “Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивласныг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон ОБЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа.

9X1A7378

Мөн энэ үеэр МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг Баян-Өлгийчүүдэд хандив болгон илгээж байгаагаа хүлээлгэн өглөө. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийнхээ нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм.

UZ

Үүнээс гадна “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас таван гэр, Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлаад байгаа юм.

Эдгээр тусламжийн гэр, бараа материалыг ачсан тусламжийн цуваа өчигдөр буюу долоодугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг руу гарлаа.

DSC_5766

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …