“Сингапурт авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалт болов

2ec0fb385930eecef6a9424a7499e5a6

Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад Авлигатай тэмцэх газар төлөөллөө оролцуулав.

Сингапурын засаглалын ерөнхий ойлголт болон Сингапур улс авлигатай хэрхэн тэмцсэн талаар макро стратеги зэрэг үндсэн сэдвийн дор нийт 30 орны төлөөлөгчийг хамруулан Сингапурын засгийн газрын бүтэц үйл ажиллагаа, засаглалын зарчим, ёс зүй, Сингапурын авлигыг мөрдөн шалгах хорооны үйл ажиллагаа болон авлигатай тэмцэх макро стратегийн хоорондын уялдаа, авлигатай тэмцэх гурван “Е” зарчмын талаар сургалт явуулжээ.

1959 оноос өмнө Сингапурт авлига гол асуудал нь болж байжээ. Өнөөдөр харин Сингапур улс авлигаас амжилттай ангижирсан улсын нэг болсон. Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг хүчтэй, эрх мэдэл, албан тушаалын байдлыг үл харгалзан авлигатай тэмцэх шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, олон нийт авлигыг үл тэвчих хандлагатай нь Сингапур авлигаас ангижирсан хамгийн гол шалтгаан болжээ.

Сургалтын үеэр яригдсан мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …