Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж дараах нэр бүхий хүмүүсийг “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнав. Үүнд:
-Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Лувсан
Бааяахүү
-Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Тайванхүү
Шаапаа
-Орхон аймгийн Эрдэнэт хотын 2 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Цогоо
Басанжав
-Увс аймгийн Хяргас сумын хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Гэндэн
Бүрэнцагаан
-Төв аймгийн Борнуур сумын хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Баатар
Чулуунбаатар
-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Шаравнямбуу
Наташа
-Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Мишир
Батжаргал
-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Уламбаяр
Нямхүү
-Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Дорж
Хөхөө
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан
Тус шагналыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Бурмаа гардуулж өглөө
Энэ үеэр Эвлэлийн үүрийн дарга, Илгээлтийн эздийн ахлагч Чулуунбаатар: “1965 онд Намын төв хорооны бүгд хурал, Сайд нарын зөвлөлөөс шийдвэр гаргаж долоо, аравдугаар анги төгсөгчдийг үйлдвэр, хөдөө аж ахуйд ажиллуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Монголын залуучуудын эвлэлийн байгууллага “Илгээлт” гэдэг нэр томьёотойгоор анх гарахад Увс аймгийн Баруунтуруун сумын 10 дугаар анги төгсөгчид тэр үед гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах хуваариасаа татгалзаж, анги хамт олноороо 50 жилийн өмнө илгээлтийн эзэд болж байлаа. 50 жилийн ойн баяр дээрээ Засгийн газрын шагнал болох Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.