АСЕМ-ийн бэлтгэлийг хангахад ажилласан аж ахуйн байгууллагуудад талархал илэрхийллээ

IMG_2870-1024x630

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ гарган ажилласан ажлын хэсгүүд, сайн дурынхан, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөлд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад оролцсон 12 мянга гаруй төрийн албанынхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хэвлэл мэдээллийн салбарынхан, хуульч, орчуулагч,  эмч, цагдаа, цэрэг  зэрэг дэлхий нийтэд улс орноо сурталчлахад  хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлэв.

Тэрбээр Монголын ард түмэн, аж ахуйн нэгж, иргэд нэгдэн, сэтгэл зүрх нийлж ажиллаж чадвал дэлхийн хэмжээний томоохон уулзалтуудыг хүлээн авч чадахыг энэ уулзалт батлан харууллаа.  Монголын өв соёл, зан заншил нь аугаа их, хүн ард нь зочломтгой түмэн болохыг дэлхийн 5 тэрбум хүнд хүргэж, Улаанбаатар тунхаг”-ийг гаргасан гэдгийг онцолсон.

 Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “АСЕМ”-ийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийг удирдаж байсан хүний хувьд “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олон, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж,  Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнсний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийн О.Нарантуяа, АСЕМ-ийн бэлтгэлийг хангах нийслэлийн  ажлыг хэсгийг дэмжин ажилласан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, инженер хангамж, хот нийтийн аж ахуйн нийт байгууллагууд, шар хантаазтанууддаа баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, зочдод өндөр түвшний  үйлчилгээ үзүүлэхэд их хувь нэмэр оруулсныг онцлох хэрэгтэй” гэв.

АСЕМ-ын уулзалтын үеэр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулан 13 гудамж, талбайг тохижуулан, зочид, төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцлийг хангах үүднээс 6 чиглэлийн авто замд өргөтгөл, шинэчлэлт хийсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …