Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно

1201606131465781035

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

09.00 цагт: Азийн Хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт “Зөвшилцөл” танхимд болно. Утас. 98066116


ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙ

10.00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хаанны болон Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

11.00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ШШГБ-ын алба хаагчдын цэргийн ёслолын жагсаал болохоос гадна Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.


СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

12.00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.


“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛ

12.00 цагт: Хустайн байгалийн цогцолборт газраас Говийн их дархан газрын “Б” хэсгийн Тахийн тал руу 3 гүү, 1 азрага буюу нийт 4 тахь сэргээн нутагшуулах зорилгоор тээвэрлэх үйл ажиллагаа болно. Энэ нь тахийг сэргээн нутагшуулах, популяцийн генетик олон янз байдлыг дэмжих зорилготой юм. Утас: 93230188, 99006006, 88008075


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

14.00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.


ШАНГРИ-ЛА ТӨВ

16:00 цагт: “IMAX” кино театрын нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд “IMAX” кино театрын Ази номхон далайг хариуцсан захирал John Schreiner хүрэлцэн ирнэ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …