Улаанбаатарт бороо орохгүй

нар үүл  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …