Цагаан батганаасаа салмаар байна уу

7428e29bf46e659fbig_500x500

Цагаан батга, хар батга хоёр бараг ижилхэн. Хоёулаа л үхэжсэн эд эс болон, тослог арьсны нүхийг бөглөснөөс болж үүсдэг. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг.

Хатуу толгойтой цагаан батганы үүсэх явц нь зөөлнөөсөө ялгаагүй боловч, бөглөрөөг нь цэвэрлээгүйн улмаас хатуурч элсний ширхэг шиг болсныг нь ингэж нэрлэдэг бөгөөд ерөнхийдөө тослог, үхэжсэн эсийн нийлмэл гэж ойлгож болно.

ЯАГААД ЦАГААН БАТГА ҮҮСДЭГ ВЭ? Буруу арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээс Гоо сайхны дэлгүүрүүдэд хэдэн зуун төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг боловч эмзэг арьстай хүнд өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг олох бэрхшээлтэй. Цагаан батга ихтэй хүн минерал болон dimethicone агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр найрлага нь арьс амьсгалахад саад болж, хар болон цагаан батга үүсэхэд нөлөөлдөг.

c0517d7620f44382big

Хооллолт хоол хүнсний тэнцвэргүй байдал нь шууд батга үүсэх нөхцөл болохгүй ч арьс үрчийх, хуурайших, хэт тослогжих, уян хатан байдал алдагдахад нөлөөлж болно. Шингэц муутай, хүнд хоолнууд нь удаан боловсруулагддаг учраас түүнд агуулагдах хортой бодис нь гашлаж батга үүсэхэд нөлөөлдөг. Буруу цэвэрлэгээ Будагтайгаа хэт удаан явснаас эсвэл муу цэвэрлэснээс ч цагаан батга гарч болно.

Мөн шингэн юм бага ууснаас болж арьс хуурайшиж, цагаан батга үүсэх нөхцөл болдог. Цагаан батга ба хуурай арьсны хоорондын хамаарал Арьсны хэт хуурайшил нь үхэжсэн эд эсний хэмжээг ихэсгэж, цагаан батга ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тослог арьстай хүн ихэвчлэн хар батгатай байдаг бол хуурай арьстай хүнд цагаан батга гарах нь элбэг байдаг. Тиймээс арьсныхаа тос чийгийн балансыг сайн тэнцвэржүүлж, тийм ч хүчтэй биш цэвэрлэгчээр цэвэрлэж, долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулахаас гадна 1-с 2 удаа чийгшүүлэгч маск тавьж байгаарай.

Хатуу биш зөөлөн толгойтой цагаан батгатай бол бүлээсгэсэн алчуур нүүрэн дээрээ тавих юм уу, ууранд нүүрээ утаж нүхээ нээж байгаад хөвөнтэй модоор эсвэл хөвөн барьж байгаад маш зөөлхөн шахаж гаргаж болно.

Гэхдээ энэ нь зөвхөн цөөн тооны, зөөлөн толгойтой батганд л тохирсон арга гэдгийг санаарай. Хатуу толгойтой болон үрэвсэлтэй батгыг шахвал үрэвсэл нь улам ихэснэ. 

Нэгэнт гарсан цагаан батгыг арилгахад бензол пероксид юм уу салицилийн хүчил бүхий цэвэрлэгч, мөн хангалттай сайн чийгшүүлэгч, гуужуулагч хэрэгтэй байдаг юм шүү.

https://www.facebook.com/Minii-eruul-mend-803243313060460/?pnref=story.unseen-section

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …