ШШГЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

600x600

ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа,  Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Untitled

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улс, нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэр болон төрийн ялын бодлогыг хэрэгжүүлэх онц чухал үүрэг бүхий төрийн байгууллага билээ. Шүүхийн шийдвэр заавал биелдэг байх нь хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж байгаагийн дээд илэрхийлэл бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа байнга төгөлдөржиж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахиулахад чиглэсэн төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө тус байгууллагын үйл ажиллагаанаас харагдаж, олон түмэнд мэдрэгдэж байх ёстойг та бүхэн анхаарна биз ээ.

Та бүхэн цэргийн албан хаагч учир эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэддээ шуурхай, шударга үйлчлэх, тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хариуцлагаа бүрэн ухамсарлан, албан үүргээ гүйцэтгэх болон техник, технологийн дэвшлийг ашиглах өндөр мэдлэг чадвартай байж, хууль эрх зүйн шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Түүхт ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтсан танай нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Untitled ххх аа

www.president.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …