АСЕМ-ийн зочдод монгол хоолны амт, үйлчилгээний соёлоо харууллаа

66

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж , АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх эрх авсан зочид буудлын дэргэдэх зоогийн газруудад мөрдөх “Хоолны жишиг цэс”ийг батлуулсан. Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  тогооч нарын дунд 3 шатны уралдаан зарлан ур чадвараар нь шалгаруулан АСЕМ-ийн зочдод үйлчлэх эрхийг олгосон. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудаас стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан амт чанар сайтай хоолоор үйлчилдэг Блүфин ХХК, Номадс ХХК, Лоок монголия ХХК, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар зэрэг 4 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан зочдын хоолны үйлчилгээг хариуцуулсан. Мөн үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК, Чингис шар айраг ХХК, Арвайн үндэс ХХК, Жем драфт ХХК, Витафит ХХК, Ноён Уул Эрдэнэ ХХК, MCS Coca Cola ХХК, Спирт бал бурам ХХК зэрэг 8 компани бүтээгдэхүүнээрээ зочдод үйлчилсэн.

Аж ахуйн нэгжүүд АСЕМ-ийн 20 жилийн ойн уулзалтанд оролцсон 11 орны Төрийн тэргүүн, 23 Ерөнхий сайд, 13 Гадаад хэргийн сайд болон олон улсын хоёр байгууллагын дарга тэргүүтэй 4000 гаруй төлөөлөгчдөд үйлчилсэн юм. Мөн Чингисийн хүрээ жуулчны баазад зохион байгуулагдсан “Нүүдэлчний бэсрэг наадам” арга хэмжээний үеэр “Хоол үйлчилгээний хотхон” байгуулан 2500 гаруй зочид төлөөлөгчдөд үйлчиллээ. Энэ үеэр зочид төлөөлөгчид монгол хоолны амт чанар, үйлчилгээнд сэтгэл дүүрэн байлаа.

Мөн аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн  онцгой байдлын газартай хамтран зөвлөмж өгч, хүнсний аюулгүй байдал болон шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …