Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварыг яаралтай дуусгах үүрэг өглөө

p1aofu29m1p2db7s1t8014nd1gd81

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 25-нд  болж, хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн /7 дугаар сарын 10-25/ нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан,  нийслэлийн хэмжээнд ямар нэг  онц ноцтой гэмт хэргийн зөрчил гараагүй гэлээ .

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас 6 хүн нас барсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 шахам албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэр  зам тээврийн осолтой холбоотой дуудлага Улаанбаатар хотод гараагүй” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр,  нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд гамшиг ослын 133 удаагийн дуудлага хүлээн авч ажилласны 97 нь обектын гал түймрийн дуудлага байсныг хэллээ.  Мөн ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байсныг хэллээ. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт, ариутгал хийх саналтай байгаагаа хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна.  Эдгээр барилгуудад зөрчлийг арилгуулах албан шаардлагыг өгч ажиллаж байна. Цаашид хууль тогтоомж зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан 2 барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.

Мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас сөөм газрыг ч бизнесийн зориулалтаар барилга барихаар ашиглахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …