Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?

1469421612_1469411399_03
Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж байх үедээ “Танай хүүхдүүд iPad-нд ухаангүй дуртай биз?” гэж асуухад хэзээ ч сонсоно гэж бодож байгаагүй хариулт авчээ. Тухайн үед Ник Билтон, Стив Жобсын гэр тэр чигтээ мэдрэгчтэй дэлгэц болон өөр бусад гайхалтай төхөөрөмжүүдээр тоноглогдсон жинхэнэ л диваажин шиг газар байдаг байх гэж төсөөлж байжээ. Харин Стив Жобсыг “Манай хүүхдүүд iPhone, iPad ашигладаггүй ээ. Бид тэдний эдгээр төхөөрөмжүүдийг хэрэглэх хугацааг хязгаарладаг” гэсэн хариултыг өгөхөд, сонсоод хэлэх үггүй болсон байна. Түүнчлэн Стив, бид үдэш бүр гэр бүлээрээ гал тогоондоо хооллонгоо уран зохиол, түүхийн талаар болон өөр янз бүрийн зүйлсийн тухай ярьцгаадаг хэмээжээ.
Стив Жобс хүүхдүүдээ ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглосон цорын ганц хүн биш бөгөөд дийлэнх технологийн компаниудын захирлууд өөрсдийн хүүхдүүдийн ухаалаг төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарладаг байна. Жишээ нь 3D Robotics технологийн компанийн захирал Крис Андерсон ч гэсэн хүүхдүүдийнхээ ухаалаг төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарлажээ. Тэрээр энэ талаар ярихдаа юун түрүүн би эдгээр төхөөрөмжийг байнга ашиглах нь маш аюултай болохыг өөрөө өөр дээрээсээ олж харсан. Тийм ч учраас ийм зүйл миний хүүхдүүдэд ч гэсэн бүү тохиолдоосой гэж хүссэн гэжээ.
Өөрөөр хэлбэл техник технологийн компаниудын захирлуудын гэр бүлийнхэн хүүхдүүд нь интернэтээр хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд авч, хий дэмий янз бүрийн тоглоом тоглож цаг үрж байхынхаа оронд зураг зурж, ном уншиж аль эсвэл ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурч байсан нь дээр хэмээн үздэг байна. Түүнчлэн ийнхүү интернэтээр аялах хугацааг нь хязгаарлаж өгснөөр тэднийг төрөл бүрийн зүй зохисгүй садар самууныг сурталчилсан бичлэг үзэх болон  шинэ техник технологиудад хэт дурлахаас урьдчилан сэргийлж чадна хэмээн үздэг аж.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …