АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ

13620976_1067884009969276_3824261440097848922_n

Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

13626421_1067884766635867_2399095409751636933_n

13658953_1067884066635937_7285784449903667084_n

13669555_1067884619969215_516468692120689205_n

Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэж байна.

13680497_1067884556635888_6204383598947437707_n

Олон улс, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад та бүхэн идэвх зүтгэлтэй зарим үед нойр хоолгүй байсан ч нэгэн сэтгэлээр ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд онцгойлон тэмдэглэж байсныг дурдахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

13728979_1067884063302604_3177427768187213816_n

13754603_1067884729969204_2412348426720287923_n

13781756_1067884549969222_2824511465595882826_n
Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Талархал”-ыг нэр бүхий 30 хүнд гардуулсан бол МХЕГ-аас Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ажилласан ажилтнуудаасаа 35 хүнийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, 32 ажилтныг “Ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнав.

13781774_1067884146635929_5768059765404887235_n
Мөн энэ үеэр хамтран ажилладаг төрийн байгууллагууд ч Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулсан юм. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт жуух”–ыг улсын /ахлах/ байцаагч таван хүн гардсан бол Цөмийн энергийн комиссын ажлын албаны “Өргөмжлөл”-ийг гурван ажилтан хүртлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …