Цэвэрлэх байгууламжийг хэт авианы төхөөрөмж ашиглан хоргүйжүүлэхээр болжээ

olloo_mn_1464661234_tseverlehb

Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж хотын баруун бүсийн иргэдийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл тус цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа юм байна. Шинээр гарч байгаалагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгохоор болжээ.

Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг засах ажлуудыг хийж байгаа аж. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засч, шинээр барих нуур цөөрмийн бохирдлыг арилгах ажлуудыг эхлүүлжээ.

dnn.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …