Өнөөдөр: Сайд асан Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нарыг шалгуулах талаар мэдээлэл хийнэ

1201606131465781035

10:00 цагт

  • УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болох юм байна. Утас: 86116589

11:00 цагт

  • Дархан-Уул аймагт гарсан осолтой холбоотойгоор УБТЗ-ын удирдах газарт мэдээлэл хийнэ. Утас: 99085420
  • Монгол ньюс мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан болон “ 888” төсөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах талаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт

  • Монгол ньюс мэдээллийн төвд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн учир ҮХЦ-д шалгуулахаар хандсан талаар иргэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зөвлөх үйлчилгээ өгдөг хувь хүмүүс, албан байгууллагуудаас болж ААН-үүд хохирч байгаа талаар “BSI” (Их Британы Стандарчиллын Байгууллага),MMCA (Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо)-оос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99000906

16:30 цагт 

  • Эрүүл мэндийн яамны “Б” зааланд “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ болон мобайл тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 86885060

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …