АТГ нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлэв

LOGO OK

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр 2016 оны 6 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг хангах чиглэлээр цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй, сул орон тоо гарсан ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авчээ.

Авлигатай тэмцэх газраас эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад албан бичиг хүргүүллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …