Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө 300 гаруй цахим ном, 100 гаруй сонсдог номоор сан хөмрөгөө арвижууллаа

MO-2

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө номын сангийн үйлчилгээгээ автоматжуулах ажлыг эрчимтэй хийсээр байна. Энэ удаа “Аз хур” номын дэлгүүрээс худалдаалдаг e-book буюу цахимаар ном унших зориулалттай “tab”-ийг номын өргөөндөө нэвтрүүллээ.

Эдгээр төхөөрөмжид “Болор судар” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан номуудаас гадна сүүлийн үед эрэлттэй байгаа шинэ сонирхолтой зохиолууд, бусад хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн орчин үеийн 300 гаруй ном зохиол багтсан юм.

Бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдээ орхигдуулалгүй тэдэндээ зориулсан ном зохиолоос уг төхөөрөмжиндөө суурилуулсан. Үүнд цахим номоос гадна харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 100 гаруй сонсдог ном ч бий. Бид үүнтэй зэрэгцэн номын өргөөгөө цахимжуулах бусад ажилдаа анхаарч, цахим каталог хийх, номоо дансалж ангилах ажлуудаа шат дараатайгаар хийж гүйцэтгэсээр байна.

MO-4

MO-3

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …