Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа

527-1469582368unnamed

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ. Хотын шинэ захирагч анхны энэ зоримог шийдвэрээ даваа гаригт болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан юм.
Дээрх барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөнийг барьж эхлэхэд нь болон түүний хойно удаа дараа анхааруулж, хуулийн дагуу 250-500 мянган төгрөгөөр торгосон ч ажлаа үргэлжлүүлсээр дуусгасан байна.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага, торгууль, оршин суугчдын эсэргүүцлийг үл ойшоон, хууль зөрчиж барьсан энэ мэт барилгыг цаашид ч нураах болно гэдгийг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.
Эх сурвалж: 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …