Их сургуулиудын төлбөр нэмэгдэх үү

146958241957980c5304eca

Жил бүрийн намар буюу шинэ хичээлийн жил дөхөхөөр их дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл эцэг эхчүүд болон оюутнуудын хувьд хамгийн чухал асуудал болдог. Сургалтын төлбөрийг ихэнх сургуулиуд тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж нэмдэг бөгөөд түүнээс давуулан нэмэх нь ч бий. Үүнийгээ сургалтын материаллаг бааз сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх зэргээр тайлбарладаг. Мөн сургалтын төлбөрийг тухайн жил сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг.

Өнгөрсөн жил л гэхэд, их дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэлх хувиар нэмэгдсэн. Харин энэ жилийн хувьд Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж ШӨХТГ-аас мэдээлсэн. Учир нь, Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг өнгөрсөн хавар хичээлийн жил дуусахаас өмнө зарлах шаардлагыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хугацаанд ганц ч сургуулийн захиргаанаас төлбөр нэмэхтэй холбоотой ямар ч мэдээлэл ирүүлээгүй юм. Тиймээс олон нийт ирэх хичээлийн жилд сургуудиудын төлбөр нэмэгдэхгүй гэсэн ойлголттой байгаа.

Энэ талаар Боловсролын яамны Олон нийттэй харилцах мэдээллийн бодлого зохицуулагч Д.Цогзолмаагаас тодруулахад “Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт яамны зүгээс оролцоо байдаггүй. Харин их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхээр бол манайд мэдэгддэг. Одоогоор аль нэг их, дээд сургуулиас төлбөр нэмэх талаар албан бичиг ирүүлээгүй байна. Төлбөрөө нэмэхээр бол сургуулиуд наймдугаар сарын сүүлчээр мэдэгддэг” гэв.

Харин ШӨХТГ-аас “Ирэх хичээлийн жил улсын их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэх асуудал үүсгэнэ” гэсэн юм.

Т.Гэрэл

zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …