Цагдаагийн хоёр алба хаагч НҮБ-д энхийг сахиулахаар явах гэж байна

146960189757985869738f0

Цагдаагийн байгууллагын хоёр албан хаагч Өмнөд Суданд НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд явахаар бэлтгэлээ хангаж байна.

Тодруулбал, ЦЕГ нь Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, байр суурийг бэхжүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцлийг бүрдүүлэх болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд гаргах, гадаад харилцаа хамтын ажиллагааны үр нөлөө, өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар уламжлуулан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газартай харилцаж, цагдаагийн алба хаагчидаа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах хүсэлт тавьсанг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газартай нааштай хүлээн авч дэмжлэг үзүүлэн ажилласан билээ. Ингээд өнгөрсөн 4 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар өөрийн үнэлгээний багийн шинжээч ажилтанг манайд илгээн нэр дэвшигч цагдаагийн алба хаагч нараас шалгалт авчээ.

Шалгалтын дүнгээр манай цагдаагийн байгууллагын 14 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцох шалгуурт тэнцснээс цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нарыг эхний ээлжинд Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ажиллуулахаар болжээ.

http://www.zaluu.com/read/8718872c

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …